Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан бөгөөд зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилсон байна.
Т.Мэндсайхан 2014 оны гуравдугаар сарын 24-нөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгээр томилогджээ.
0
0
0
0
0
0