Өнөр бүл төвийн хүүхдүүдийн “Миний Ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн “Монголын Үндэсний Музей”-д өнөөдөр 12 цагт зохион байгуулагдлаа.
Уг үзэсгэлэнг “Өнөр бүл”төвийн 186 хүүхдийн амьдралыг өөр өөрөөр харах, дотоод ертөнцийг нээн илрүүлэх ниигэмд таниулах зорилготой зохион байгуулжээ.
Өнөр бүл төвийн авьяаслаг хүү А.Хүслэнгийн ярианаас:
Би Баянзүрх дүүргийн 53-р сургуульд сурдаг одоо 9дүгээр ангид орно.“Миний Ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэнд 15хайчилбартай ирсэн . гар урлал, уран зураг, цаасан хайчилбарт дуртай.Би анх ямар нэгэн зүйл харж дуурайж зурдаг байсан харин одоо шат ахиж сэтгэн бодож зурдаг болсон.