Монголын Улсын Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдааныг хүй долоон худагт долоодугаар сарын 9-ний өдөр бүртгэж 10,11,12,13-ны өдрүүдэд уралдуулахаар болжээ.
Энэ хүрээнд 2005-3000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулж, Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулинд спортын мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэж тухайн хуулийг 11.1 зааснаар дүрмийг баталжээ.
1.Морийг зургаан насны ангиллаар зохион байгуулна.
- 2. Долоон наснаас дээш хүүхдээр морь унуулна.
- 3. Үндэсний Их Баяр Наадмаар айрагдсан морины шагналын 20 хувийг хүүхдэд олгоно.
Түүнчлэн хурдан морины салбар хорооноос доорх шийдвэрүүдийг гаргалаа.
Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан нь долоодугаар сарын-10ны өдөр болж энэ өдөр хязааалан шүдлэн , долоодугаар сарын-11ны өдөр азарга их нас, долоодугаар сарын-12ны өдөр соёолон даага гэсэн 6 насыг уралдуулахаар болж долоодугаар сарын-13ны өдөр Шинэ Монгол адууг 3 насны ангиллаар уралдуулахаар шийдвэрлэв. Мөн жороо морьдын уралдааныг бас зохион байгуулна.
Уяачдын, эздийн, эцэг эхийн, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний Их Баяр Наадам болон 21 аймгийн хэмжээнд энэ бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр болж хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг болон насанд хүрээгүй хүүхэд уралддаг байдлыг таслан зогсоож хэн нэгэн буруутай этгээд хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдээллээ. Тийм учраас энэ жилийн 21 аймаг болон Улаанбаатар хотод зохиогдох Үндэсний Их Баяр Наадмаар бүх уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэхээр болжээ. Улаанбаатар хот болон 21 аймгийн унаач хүүхдүүдийн эцэг эхээс зөвшөөрөл авч цахим карт олгох юм байна.
0
0
0
0
0
0