Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөллөөс мэдэгдэл хийлээ.
“Да хүрээ” зах болон ойр орчмын авто машин, засвар ,сэлбэг зэрэг үйл ажилгаанд хараа хяналт тавих зорилгоор тус дүүргийн иргэдийн төлөөллөөс 14 хүний бүрэлдхүүнтэй баг гарган ажилж байгаа юм.
Тус баг нь судалгааны үндсэн дээр “Да хүрээ” захын ойр орчмын нийтийн хэвшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй 20 орчим аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлжээ.
Тус газар нутгаас дан ганц “Да хүрээ” гэх нэршилтэй газрыг шилжүүлснээр иргэдийн аюулгүй байдал хэвийн байна гэсэн үг биш хэмээн нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ч.Цэвэгмид хэллээ.
”Да хүрээ” захаас шар хад хүртэл 160 орчим аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 нь том байгууллага 140 орчим жижиг дунд байгууллагууд байна. Үүний нэг нь “Да хүрээ” зах юм.Иргэдээс судалгаа авахад иргэдийн дийлэнх нь “Да хүрээ” захыг үндсэн стандартад нийцүүлэн, ойр орчмыг эрүүл байлгаж амьдрахад амар тайван орчныг бүрдүүлвэл иргэд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.
0
0
0
0
0
0