Гэнэтийн ослоор амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглаан маргааш болно


8 жил

 

Цаг бусаар амиа алдсан бяцхан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглааныг зургаадугаар сарын 29-ний 16.00 цагт Тусгаар тогтнолын талбайд буюу Тэнгис кино театрын гадна талбайд зохион байгуулна.

Цуглаанд ирэх хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд буяны зэд буюу ааруул чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой хэмээн зар түгээж байна.

Энэ арга хэмжээг зохион байгуулагчдаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88103324 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү