Алга болсон хүүхдүүд олджээ


8 жил

Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос алга болсон хөвгүүд эсэн мэнд олджээ. Зургадугаар сарын 27-ны өдөр буюу өчигдөр алга болсон 13 настай Д, 12 настай А нар нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж байгаад олдсон байна. Тэд ямар нэгэн гэмтэл шархгүй, эсэн мэнд байжээ.

Сүүлийн өдрүүдэд эцэг, эхийн хараа хяналтгүйн улмаас бага насны хүүхдүүд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй аж. Иймд эцэг эхчүүд та  бүхнийг анхаарал болгоомжтой байж, хүүхдээ гадаа тоглоход нь харгалзах хүнтэй байлгах, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.

Алтангэрэлийн Ивээл гэх 14 настай охин 2018 оны зургадугаар сарын 13-ны 20.00 цагт СХД-ийн Тахилтад байрлах гэрээсээ дэлгүүр орохоор гараад ор сураггүй алга болсон тухай өмнө нь мэдээлсэн. Түүнийг СХД-ийн цагдаагийн алба хаагчид өчигдөр /2018.06.27/ олжээ.

Охин эсэн мэнд олдсон бөгөөд тэрбээр найзуудтайгаа гадуур явсан гэж мэдэгджээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү