‘’Шарилжгүй Улаанбаатар 3’’ аян энэ сарын 29 нд эхэлнэ


8 жил

Ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зорилготой харшлын эсрэг хамтдаа уриатай ‘’Шарилжгүй Улаанбаатар 3’’  аяныг  энэ сарын   29- нөөс  8-р сарын 17 ны өдөр хүртэл зохион байгуулахаар боллоо. 

Уг аяны нээлтийг баасан гарагийн 11 цагт дүүргийн хэмжээнд эхлүүлэх бөгөөд нийт 90 минутын хугацаанд зохион байгуулах юм.

Аянд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг идэвхтэй оролцуулж,  зохион байгууулахыг дүүргүүдийн засаг дарга  нарт Тохижилт Хог Хаягдлын Удардлагын Хэлтcийн дарга Б. Ууганбаяр, Нийслэлийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ч. Батсайхан, Харшил Судлалын үндэсний төв зэрэг байгуулагуудад тус тус даалгажээ.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж “Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин их байна. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж бидний судалгаанд гарч байна. Хот суурин газрын орчны борхирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Шарилжийн төрлийн ургамалууд цэцэглэж агаарт их хэмжээний тоосжилт үүсгэснээс болоод харшлийн төрлийн өвчин үүсч байна” хэмээлээ. 

Иргэн, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж “Шарилжгүй Улаанбаатар-3” аянд нэгдэж, хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна .

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү