Голд живж нас барсан охины цогцос Яармагийн гүүрний доороос олдсон байна


8 жил

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живсэн талаар мэдээллийг зургаадугаар сарын 26-ны 15:33 цагт ХУД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.

Нийслэлийн Онцгой Байдлын газрын хэвлэлийн албанаас тодруулахад

" Зургаадугаар сарын 26-ны 15:05 цагт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах 105 дугаар ангийн ээлжит бүрэлдэхүүн гарч, эрэн хайх ажиллагаагаа эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагаа оройн 21:42 цаг хүртэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдах хүртэл үргэлжилсэн боловч олоогүй. Өчигдөр 06:20 цагт эрэн хайх ажиллагаа эхэлж, 09:32 цагт шинээр баригдаж байгаа Яармагийн гүүрний доороос цогцсыг олсон" байна.

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр талийгаач нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живсэн байна. Усанд эндсэн охин Э 10 настай байжээ.

Ум сайн амгалан болтугай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү