Нийслэлийн Засаг даргын тайлангаас 88 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ


8 жил

Нийслэлийн аудитын газраас 209 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт хийжээ.  

Нийт улсын төсвийн байгууллагуудаас санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэлээс зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харъяаллын бус хүмүүст санхүүгийн дэмжлэг олгосон, олгосон дэмжлэг, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн  зэрэг  зөрчлүүд илэрчээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэл, дүүргийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг хэлэлцэх үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан

"Ирэх онд нийслэлийн харъяа шат шатны байгууллагуудын санхүүгийн сахилга батыг онцгой дээшлүүлнэ. Энэ санхүүгийн асуудал үнэхээр задгай явж байгаа. Тиймээс санхүүгийн алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг хэмнэх, шаардлагтай бол зарим зүйлийг хуулийн хүрээнд өөрчлөх ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг чиглэл өгсөн байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү