Музей-Кочи, Япон
Мөнх ногоон өнгийн өндөр моднуудын наана байрласан эл сайхан музей бол Кэнго Кумагийн бүтээл юм.Японы алдарт архитектор Кума уламжлалт материалуудаар хүрээлэн орчинтойгоо ууссан орчин үелэг байгууламжууд бүтээдэг.Кочи мужийн Юсухара гацаа мод ихтэй уулархаг бүсэд оршино.


Өмнө нь Кума тэнд нутгийнхны цагаалсан мөнх ногоон гачуур модон хана, шал, тааз, бүхий хотын захиргааны байрны төсөл зохион бариулаад байсан бөгөөд чухам тэдгээр материалаар эл музейгээ барьжээ.Үүний ээдрээтэй нарийн модон нуруунууд Японы уламжлалт сүмийн дээврийн сунагар хөндлөвчүүдэд суурилсан хэдий ч Кума эдгээрийг тэлэн өргөжүүлснээр уужимхан гүүр босгож чадсан байна.

Эл музей дэлхийн бусад музейнээс онцгой.Хийцийн хувьд ганц модон багана дээр тулсан агаад түүнээс олон нуруунууд салбарлан гүүр мэт хэлбэрүүд барилгын танхим, өрөөнүүдийг доороос нь тогтоож байх ажээ.Саглагар мөчирт мод мэт харагддаг эл эгэлгүй барилга өтгөн ойтой уулархаг нутагтай төгс нийлэмж үүсгэнэ.
0
0
0
0
0
0