Монголын шатахуун хэрэглэгчдын холбооны тэргүүн О.Бямбадэлгэр болон гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нар ‘’МАГНАЙ ТРЭЙД’’, ‘’М-ОЙЛ’’ компаниуд хуурамч шатахуун зарж байна гэсэн мэдэгдэл гаргалаа.
МШХ-холбооны зүгээс Сангийн яаманд нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ноогдуулахыг удаа дараа шаардан албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь хуурамч шатахуун оруулж ирэх үндэс болсон түүхий эдийг зогсоох гэсэн оролдлого хэмээн МШХХ-тэргүүн О. Бямбадэлгэр мэдээллээ. Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МХЕГ болон Газрын тос, ашигт малтмалын газраас хуурамч шатахуун үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг шаардаж байгаа юм.
Мөн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Лю багийн Эрдэнэчулууныг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж ‘’А-80 дээр октан дээшлүүлэгч хийн Аи-92 болгох, керосин дээр нафта холин дизель гаргаж авах нь дэлхийн стандарт ’’ хэмээн буруу мэдээлэл хийж байна гэв.
Энэ мэт буруу зөрүү мэдэгдлээс болж хуурамч шатахуун үйлдвэрлэгч ‘’ Трафигур’’ компанийн ‘’Трансгайд’’-ын агуулахад өдөр бүр нефтын нэмэлт бүтээгдэхүүн холилдон зах зээлрүү гарч энэ агуулах руу жирийн иргэд битгий хэл Мэргэжлийн хяналтын байцаагч нар оруулдаггүй гэв.
Энэ тоомжиргүй үйлдээс болж иргэдийн эд хөрөнгө болох машин тэрэгний эвдрэх эрсдэл улам нэмэгдэж ард түмэн хохирч байна гэсэн мэдэгдлийг МШХ-холбооны зүгээс гаргалаа.
0
0
0
0
0
0