БНСУ-д монгол залуус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлж байгаад живж амиа алджээ


8 жил

Өнгөрсөн даваа гаригийн 18:00 цагийн орчимд БНСУ-ын Кёнгбук аймгийн нутаг дэвсгэрт тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 30 орчим насны хоёр монгол залуу усанд живж амь насаа алдсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, залуус согтуу байсан аж. Гэрчүүд мэдээлэхдээ, хоёр монгол залуу сэрүүцэхээр гол дээр очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэжээ. Тэднийг голд сэлэхээр ороод алга болсон даруй аврах баг очсон ч гурван цаг гаруй эрэн хайсны эцэст цогцсуудыг нь олсон байна.

Усанд живж амь насаа алдсан монгол залуусын цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.106% байсан нь хэт согтуу байхдаа голд сэлэхээр орсныг илтгэж байна гэж мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү