Хүүхдийн суудлыг 48-63 мянган төгрөгөөр худалдаална


8 жил

Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хямдруулан иргэдэд 48-63 мянган төгрөгөөр худалдаалах боломж бүрджээ. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хувийн хэвшлийн компаниудтай хамтран хэрэгжүүлэх юм байна.

Хямдралтай хүүхдийн суудал урьдчилсан байдлаар наймдугаар сараас худалдаанд гарах аж. Түүнчлэн хаана ямар дэлгүүрээр худалдаалах эсэх нь тухайн үед тодорхой болох юм. Энэхүү автомашины суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой гэж албаныхан мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд амь насаа алджээ. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой юм. Эцэг эхчүүдийн дунд яагаад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүй талаар судалгаа явуулахад 90 орчим хувь нь хэт үнэтэй гэж хариулсан бөгөөд дунджаар 50-60 орчим мянган төгрөгийн үнэтэй байхад худалдан авах боломжтой гэж хариулжээ. Одоогийн байдлаар автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү