УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэж буйтай холбогдуулан Уул уурхайн сайд Д.Сумъяабазар болон ажлын хэсгийн гишүүдийн мэдээлэл сонслоо.
Хоёрдугаарт, УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар АН-аас гаргах дүгнэлтийн төслийг хэлэлцсэн.
Гуравдугаарт, Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслүүд дотор АН зайлшгүй өөрийн байр суурийг илэрхийлж оролцох хууль, тогтоомжууд бий. Энэ талаараа хэлэлцлээ.
Тавантолгойн ордтой холбоотой УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоод, энэ тогтоолтой холбоотой эерэг, сөрөг асуудлуудыг нэгтгээд энэ төслийн цааш нь дэмжээд явъя гэж байр сууриа нэгтгэсэн. Гэхдээ дэмжихэд учир бий. Би АН-ын бүлгийн байр суурийг төсөлд шингээх
Нэн тэргүүнд энэ асуудлаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийг харах ёстой. Төрийн гурьан өндөрлөгийн зөвлөмж өнөөдөр бүлгүүдэд ирээгүй байна. ордын 30 хувийг хөрөнгийн зах зээлд гаргах гэж байгаа бол үүнтэй зэрэгцүүлэн ард иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа буюу 14 хувь, төрийн 50 хувийг цаашид нийтийн өмч болгоа АН-ын байр суурь хэрхэн хадгалагдаж үлдэх вэ гэдэг сонирхол татаж байгаа.
Магадгүй төрийн, ард иргэдийн өмч, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааны хувьчлагдсан этгээдүүдийн өмч гээд олон төрөлт өмч дээр тогтож байгаа компанийн цаашдын үйл ажиллагааг эдийн засгийн өгөөжтэй байлгах нь хэлбэрээр яаж хувьчлах нь зөв бэ гэж ажлын хэсэг харах ёстой. Тиймээс эхлээд ажлын хэсгийн хүрээнд ажиллая. Чуулганаар асуудлыг оруулна. Тогтоолын хүрээнд эдийн засгийн үр ашиг ард иргэдэд бодитой тусах, Тавантолгойн ард түмний мэдэлд очих бодит нөхцөлийг нээж өгвөл бид энэ тогтоолыг дэмжинэ гэж байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын долоодугаар сарын 1-нд завсарлахтай холбоотой хаврын чуулганаар амжиж батлах хуулиуд шахагдаж байгаа. Нэгдүгээрт, Татварын багц хуулиуд. ААН-ийн албан татварын тухай хууль УИХ-аар дэмжигдээгүй унасан боловч дахин өргөн мэдүүсэн байна. Энэ хуульд гадаадын компаниудад хөнгөлөлт үзүүлэх тухай асуудал, УИХ-ын гишүүдийн лообийны тухай асуудал хардлага төрүүлж төсөл унасан. Тиймээс ЗГ-ын дахин өргөн мэдүүлсэн төсөлд уул уурхайн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх зүйлийг байхгүй болгох, бүгд ижил татвар төлдөг байх асуудлыг АН-ын бүлэг нягтлан харна.
Дэгийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ хуулиар УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах асуудалд манай бүлэг санал нэг байгаа. Анхаарах гол зүйл нь энэ хууль Үндсэн хууль зөрчиж болохгүй гэж үзээд өнөөдөр бүлгийнхээ хурлаар ярилцлаа.
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ АН ДЭМЖИХГҮЙ
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй. Яагаад гэвэл бүх шатны төрийн захиргааны байгууллагыг шүүх газаргүй болгосноор Монгол Улсын иргэдийн өөрийгөө хамгаалах эрхийг шууд хасах оролдого хийж байгаа учир дэмжихгүй. Хоёрдугаарт, Эрхзүйт төрийг гүйцэтгэх эрх мэдэл болон Үндсэн хуулийг зөрчсөн санаатай оролдлого хийж байгаа нь ЗГ-ын буруу гэж үзэж байна.
Тиймээс АН-ын бүлэг эрхзүйт төр, Үндсэн хуулийн эсрэг хууль санаачилснаараа ЗГ-ыг өөрийг нь огцруулах үндэслэл болно гэж анхааруулж байна гэв.