Цэц дээр унасан засаг "ноён" нэрээ дахин өргөн мэдүүлнэ гэв үү?

Цэц дээр унасан засаг "ноён" нэрээ дахин өргөн мэдүүлнэ гэв үү?


6 жил

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн гэж үзжээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг 2016 оны долдугаар сарын 20-нд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын захирамжаар томилжээ. Тэгвэл энэ захирамжийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзсэн билээ. Ингэснээр Ерөнхий сайдын захирамжийн Засаг даргын томилсон заалт хүчингүй болж буй юм.

Харин энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Цэцийн шийдвэр гарсан ч үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Томилсон субект болох Ерөнхий сайд шийдвэр гаргавал дагаж мөрдөнө. Миний хувьд хөвсгөлчүүд болоод Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүй” хэмээн байр сууриа хэвлэлд илэрхийлсэн байна.

Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учир Хөвсгөл аймгийн ИТХ ирэх сарын 9-нд хуралдаж дараагийн Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад мэдүүлэхээр болжээ. Тус аймгийн ИТХ 42 суудалтайгаас МАН-аас 33, АН-аас 9 төлөөлөгч сонгогдсон байна. Аймгийн МАН-ын хороо нь дотроо хоёр хуваагдаж хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж чадахгүй байгаа аж.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хавсаргав 

http://www.legalinfo.mn/law/details/13289?lawid=13289 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү