ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон хөлбөмбөгчний төрсөн өдөр тохиож байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Аргентиний тоглогч Л.Мессигийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо.
Сүүлийн дэлхийн аваргадаа оролцож байгаа Месси 31 нас хүрсэн бөгөөд баяраа багийнхантайгаа хуваалцжээ.
2014 оны дэлхийн аваргын финалд Германд хожигдож, мөнгөн медальтай гэртээ харьсан Месси энэ удаагийн дэлхийн аваргад нэг ч гоол оруулж амжаагүй байна. Лионел Мессигээр удирдуулсан Аргентиний шигшээ багийг энэ дэлхийн аваргад түрүүлэх багийн нэгээр нэрлэж байгаа ч хэсгээсээ гарч чадах эсэх нь бүрхэг байна.
“D” хэсгийн сүүлд бичигдэж байгаа Аргентин маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Нигертэй хийх бөгөөд олон гоолын зөрүүгээр хожиж байж шөвгийн 16-д үлдэх боломжой юм.