ИХ-ын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байдлын судалгааг Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2018 оны байдлаар нэгтгэжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 14 УИХ-ын гишүүний асуулгыг УИХ-аар найман удаа хэлэлцэж Засгийн газрын тэргүүн зургаан удаа чуулганд мэдээлэл хийсэн байна.
Улсын Их Хурал нь хянан шалгах бүрэн эрхээ Засгийн газрын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх, дээрх албан тушаалтнуудад асуулт тавьж хариулт авах хэлбэрээр хэрэгжүүлдэг юм.