УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, 09.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, “УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Харин үдээс хойш буюу 14.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо “Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Мөн цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай хуулийн төсөл болон “Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.
Түүнчлэн өнөөдөр 16.00 цагт УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдахаар товлосон байна.
УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлох тогтоолыг хэлэлцэнэ
8 жил /2018-06-20 01:19:03 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
472
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1334
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3124
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3426
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3835
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд