ХХААХҮЯ Лаосчуудад 1000 хонь бэлэглэлээ


8 жил

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Бунг Куанг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар энэ өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зүгээс Лаос улсад 1000 хонь бэлэглэжээ.

Бэлэгний хонийг Лаос руу тээвэрлэх асуудал эдүгээ яригдаж буй бөгөөд бэлгээ авч явахаар Лаосын талаас ОХУ-тай яриа хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Дашрамд дурьдахад, энэхүү ажлын айлчлалын үеэр Монголоос хонины хөлдөөсөн мах Лаос руу гаргах, харин Лаосоос Монголд химийн бордоогоор бордоогүй цагаан будаа нийлүүлэх асуудал яригдаж,  хонины хөлдөөсөн мах гаргах асуудал ажил хэрэг болгох шатандаа оржээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү