Өнгөрсөн бямба гаригт "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-д “SCO”-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх” кино амжилттай оролцож, "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий номинацид шагнал авлаа.МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. Мөн "Солиот эх" кино Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.
1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” уран сайхны кино ийнхүү Хятадын кино театрт гарахаар болжээ.