Хурдан морь дагах засмал зам барина


8 жил

Хүй долоон худаг орчмын бэлчээрийг хамгаалах, уяач хүүхдүүд болон наадамчдын аюулгүй байдлыг хангах зорилготой “Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) хамтран ажиллах Санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын ажиллагааг явуулахад хамтран ажиллах юм.
Морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх бөгөөд хурдан морины замын дагуу засмал тавих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Засмал замыг баяр наадмаас бусад үед холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү