УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт; Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал; Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд; “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.