Өнөөдөр цусны донорын дэлхийн өдөр


8 жил

Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр нэрийн дор тэмдэглэдэг. Иймд манай улсад ч энэ өдрийг өргөн тэмдэглэдэг. Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор өдөрлөг зохион байгуулна.

Өдөрлөгийн нээлт 11.00 цагт эхэлж, хүндэт доноруудад цол тэмдэг гардуулах юм. Дараа нь донор хамт олон, байгууллагуудад өргөмжлөл гардуулж, хамгийн залуу, хүндэт донорыг алдаршуулах аж.

14.00 цаг хүртэл үргэлжлэх өдөрлөгт оролцсоноор та цусны донорын талаар мэдээлэл авч, цусны бүлгээ тодорхойлуулах боломжтой.

Өдөрлөгийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү