С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо


8 жил

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргалаа.

Нийслэлийн прокуророос өчигдөр тэдэнд хязгаарлалт тогтоохоор санал ирүүлсэн байна. Тодруулбал, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналыг хүргүүлжээ.

Энэ дагуу өнөөдөр үдээс хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, батлан даалтад гаргахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү