Ахмад Америк 37 нас хүрлээ


6 жил

    Марвелийн цуврал "Ахмад Америк"-ийн дүрд тоглож нэрд гарсан жүжигчин Крис Эванс энэ өдөр (06/13) мэндэлжээ. 

Кристофер Роберт Эванс нь 1981 оны энэ өдөр АНУ-ын Массачусет мужид айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн байна. Түүний аав нь шүдний эмч бөгөөд ээж нь "Конкорт залуучуудын урлагийн театр"-ийн захирал бөгөөд түүнийг урлагт хөл тавихад нөлөөлсөн хүн гэж болно. 

Крис Эванс нь Ахмад Америкаас өмнө "Гайхамшигт дөрөв" уран сайхны киноны Галан хүний дүрийг бүтээж байсан. 

Хувийн амьдралын хувьд тэрээр жүжигчин бүсгүй Женни Слэттэй хоёр жил үерхсэн бөгөөд хосууд энэ онд салцгаасан юм.

Хосууд өнгөрсөн гуравдугаар сард салалтаа зарласан юм

"Avengers-4"-д тоглосны дараа Крис Эванс Ахмад Америкийн дүрд дахин тоглохгүй гэдгээ зарласан. Иймээс магадгүй 2019 онд нээлтээ хийх "Avengers-4"-д Ахмад Америк амиа алдах магадлалтай хэмээн үзэж байгаа. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү