Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпиний урилгаар Чиндаог зорино

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпиний урилгаар Чиндаог зорино


6 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ.

Түүнчлэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийнэ.

 

Эх сурвалж: ГХЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү