Албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж байна


8 жил

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх сургалт өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал дүүргийн 28 хорооны албан хаагчдад эрх зүйн сургалт явуулж байгаа. Тэгвэл өнөөдөр уг эрх зүйн сургалтад 5, 9, 16, 17, 19, 22, 24  дүгээр хорооны нийт 100 албан хаагч хамрагдлаа.

Мөн Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад танилцуулав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү