УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 07 дахь дүгнэлт, Төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Намын бүлгүүд хуралдана” гэсэн юм. Тэгвэл хоёр намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлжээ. Хүсэлтийг 48 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай учир ийн намын бүлгүүд хуралдахаар болжээ. Үүний дараа холбогдох байнгын хороод энэ асуудлаар хуралдах чигтэй байна.