Хорт хавдартай сувилагчид байр бэлэглэлээ


8 жил

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарлаж байсан билээ.

Тэрээр өнгөрсөн сард "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон. Тэгвэл Ж.Уранчимэгийг тус нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнтэй холбогдож байр бэлэглэхээр болсноо дуулгасан байна. Сайхан сэтгэлт залуу хос сувилагч бүсгүйд хэлсэндээ хүрч байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардууллаа. Энэхүү үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан шууд дамжуулсан юм.

Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өвчиндөө шаналж явсан түүнд туслахыг хүссэн хүмүүсийн эмчилгээний зардал нь бүрдэж ирэх 7 хоногт Энэтхэг улсыг зорихоор болсон давхар баяртайгаар энэ өдрийг угтлаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү