Орхон голд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна


8 жил

Орхон голд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар сумын харьяат Б 11 настай хүү тавдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 29-ний өдрийн 10:09 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Ингээд аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч нийт 16 алба хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр 29-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар осолдсон газраас ОХУ-ын хил хүртэл нийт 100 км-т, 2 удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:07 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.Өнөөдрийн 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү