Бэлгэдэл: Гэр бүлд хайр, аз жаргал авчирдаг. Харин гэр бүлтэй болж амжаагүй хүнд заяаныхаа ханийг олоход тусална.
Арчилгаа: Тусгай арчилгаа байхгүй. Цэцэглэлт 2-3 дахь жилдээ эхэлдэг. Үндэс саваа дүүртэл ургаж хөрсгүй болсон үед улаан болон шар өнгийн цэцэг гардаг. Ихэвчлэн хавар цэцэглэж зунжингаа байдаг. Цэцэглэгтийг дэмжихийн тулд жижгэвтэр вааранд байлгах ба усалгааг багасган сэрүүн газар өвөлжүүлнэ. Цэцэглэлтийн үед навчных нь 70 орчим хувь унадаг. Харин дараа нь хатсан цэцэгнүүдийг авч хаян усалгааг ихэсгэнэ. Ингэснээр шинэ навчнууд гарч ирнэ.
Гэрэл: Аихризон тод гэрэлд дуртай. Баруун болон урд талын цонх тохирдог. Зуны ид үед нарны шууд тусгалыг сарниулж өгснөөр навч түлэгдэхээс сэргийлнэ. Жигд ургасан навчин бүрхүүлтэй болгохын тулд байнга гэрэл рүү эргүүлнэ.
Усалгаа: Өнгөн хөрс нь хатангуут дараагийн усалгааг хийнэ. Услахдаа маш бага ус хийнэ. Хөрс хатсаны дараа хэт их уславал үндэс болон ишний ёроол нь илжирдэг. Өвөл услагааг багасгана. Дурлалын мод нь тасалгааны хуурай агаар даахдаа сайн. Хавар зун бүлээн усанд угааж болно. Харин намар болон өвлийн улиралд угааж болохгүй.
Бусад: Хавар ба зуны цагт 2 долоо хоног тутамд нэг удаа суккулентын ургамалд зориулсан бордоогоор бордоно. Амралтын үе нь намар өвөл байдаг. Өвөл усалгааг багасгаж 8-10 цельсийн температурт байлгавал тохиромжтой.