Орхон аймагт 40 хүүхэд хоолонд хорджээ


8 жил

Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнд шинжилгээ хийхэд “shingelii flexneri” нян илэрсэн байна. Бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа аж.

Зургадугаар сарын 1-нд 14:00 цагийн үед тус сургуулийн 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь нэмэгдсэнээр 40 болжээ. Мөн насанд хүрсэн таван хүн хоолны хордлогод орсон байна.

Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс хордлогод орсон иргэд, хүүхдэд  шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэнэ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, суулгалт ихтэй 13 хүнээс том хүн нэг, бусад нь хүүхдүүд юм байна. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа гэв.

Хоол идсэний дараа хүүхдүүдийн гэдэс базалж, гүйлгэх, улмаар 38.5-40 хэм хүртэл өндөр халуурч, цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илрэн эмнэлэгт ханджээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү