Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр шүүх зөвлөгөө өгч байна


8 жил

Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх "1800-1088” тусгай дугаарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар ажиллуулж эхэллээ.

Тусгай дугаарыг ажиллуулснаар иргэд хаанаас ч эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой боллоо. Тодруулбал, аль дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандах,бүрдүүлэх материал, улсын тэмдэгтийн хураамжийн талаарх мэдээллүүдийг авах бүрэн боломжтой юм.

"1800-1088” нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой лавлагааны нэгдсэн дугаар юм. Тус шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан "Санаачилга” бүтээлч ажлын аяны хүрээнд Шүүхийн захиргааны удирдлагын газартай хамтран энэхүү тусгай дугаарыг санаачилжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү