НИТХ-ын Дарга түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа


8 жил

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс тус байгууллагад хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлийг судалж шийдвэрлэн ажиллахаа илэрхийлж,  Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хамгаалалтад авагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү