Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс нэгдүгээр сарын 02-ноос энэ сарын 01-ний өдрийг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирсэн нийт 527 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэлийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс, албадад танилцуулан, шилжүүлжээ.
Эдгээр өргөдөл, хүсэлтүүд
- www.smartcity.mn цахим өргөдөл гомдлын систем,
- 1800-1200 тусгай дугаарын утас,
- www.ub1200.mn цахим хуудас,
- Засгийн газрын 11-11 төв болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин дүүргийн ЗДТГ-т ирдэг билээ.
Өнөөдрийн байдлаар эдгээр 527 өргөдөл, хүсэлтийн 478 буюу 90,70 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 49 өргөдөл бүртгэгдээд байна. Түүнчлэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа 11 хоног 23 цаг болж багасчээ.
Эх сурвалж: zasag.mn
0
0
0
0
0
0