Нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулна


8 жил

Хүүхдийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулахаар төлөвлөж байна.  Энэ жилийн хувьд НИТХ-аас  өмнөх жилүүдэд олгодог байсан  "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.

"Алдарт эх"-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү