Нэгдүгээр эмнэлгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө


8 жил

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зуржээ. Тус эмнэлэгт зүрхний хавхлага солих, таславчийн цоорхой нөхөх хагалгааны улмаас 35-40 насны хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Мөн он гарснаас хойш 35 настай иргэн хоолойн мах авахуулах хагалгаанд орж нас барсан байна.

Их эмч Л.Жамбалжав дээрх хэргүүдэд нэгдүгээр эмнэлгийн Америкийн багтай хамтарсан хагалгааны багийг буруутай хэмээн үзэж буйгаа хэвлэлийн баг хурлаар мэдэгдсэн билээ. Эрдэнэ хүний амь нас хохироосон хэмээн үзэж, тус эмнэлгийн удирдлагыг ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Эх сурвалж: medee.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү