Энэ зунаас Ангара Эйрлайнс компани Эрхүү-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ


8 жил

Ангара Эйрлайнс (Angara Airlines) компани зургадугаар сарын 26-наас эхлэн Эрхүү-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ гэж тус компанийн цахим хуудаст 5 дугаар сарын 28-ны өдөр бичжээ. Мэдээж Монгол болон Сибирийн чиглэлд шууд нислэг үйлдэгдэх бөгөөд нислэгийг “An-148” онгоц үйлдэж, 75 зорчигч тээвэрлэх аж.  

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Сибирийн хамгийн том хотын нэг Эрхүүгийн хооронд долоо хоногт хоёр удаа мягмар, бямба гаригт нислэгийг хийх агаад нислэгийн хугацаа ердөө 1 цаг юм. Ангара Эйрлайнс компанийн цахим хуудаст бичсэнээр тийзний үнэ 8000 рубль (300 мянган төгрөг)-ийн үнэтэй байх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү