УИХ-ын 2018 оны хаврын чуулганы өнөөдрийн /2018.05.30/ нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
15.00 ЦАГААС:
- Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээлэл сонсох;
- Монгол Улсын Үндсэн цэцийн 2018 оны 06 дугаар дүгнэлт;
- “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.