ЗГХЭГ-ын тэрүүн дэд дарга Ш.Солонго Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон билээ.
Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ш.Солонгын орны хүнийг томилох юм.
Энэ суудалд хэд хэдэн хүн яригдаж байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томилохоор ярьж эхэллээ.
Тэрээр Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн төрийн мэргэшсэн албан хаагч юм. Хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч юм. Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байсан билээ.