М.Энхсайхан: Монголын төр зүтгэсэн хүндээ халтай

М.Энхсайхан: Монголын төр зүтгэсэн хүндээ халтай


7 жил

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. XX зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр бүү хэл бүх Ерөнхий сайдын 20 хувь нь алагдаж, бусдын эрхшээлд нас барсан. Сайн нэртэй, эс бол мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа бодон явагсад байсан. Нэгэнт ийм гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрах болно. Улс орны бүү хэл айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно. Үүнийг засах боломжийг бий болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой, дардан зам. Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжиж, улсын хувьд ч, айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар завшаан болдог. Хийрхэл газар авч онцгойлон хийрхэгчид эндээс ашиг завшаан олно. Оюутолгойг монголчууд ч олоогүй Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголд олдсон. Өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг болчихоод байна. Үүнийг монголчууд ч олоогүй. Гаднын мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол хэнд ч зовлон тарилгүй газар доороо нам тайван байх байсан. Олсон байлаа гээд үүнийг ашиглах хөрөнгө мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн. Тэр үед Монгол Улсын Үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум ам.доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны хүчинд бидэнд огт байхгүй 10 тэрбум ам.долларыг гаднаас татчихаад байна. Монгол орон байгалийн баялгаар дэндүү баян цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрвээ энэ бүгдийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий. Өөрөө иддэггүй, өрөөлийг хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байвал бид ядуурлаас хэзээ ч салахгүй. Манай иргэдийн олонхи нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буруу болсон, гаднынханд дээрэмдүүлж байна, бүх баялгийг дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, Оюутолгойгоос болж хэзээ ч дарж дийлэхгүй өртэй болсон гэсэн ойлголттой болчихоод байна. Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7.7 тэрбум ам.доллар Монголд оруулж ирсэн. Үүнээс 1.6 тэрбум ам.долларыг улсын төсөвт нийлүүлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. НӨАТ-т 520 сая ам.доллар төлж, нийлээд хоёр тэрбум гаруй ам.доллар төлсөн байна. 5.5 тэрбум ам.доллароор Монголд 1700 орчим компанитай худалдаа хийжээ. Өнөөдөр Оюутолгойд 14 мянган Монгол хүн ажиллаж байгаа бөгөөд тэд 1000-3000 мянган ам.долларын цалин авч байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсан. Оюутолгой жилд Монголд тэрбум ам.доллар үлдээж байна. Энэ нь Оюутолгойгоос өмнөх нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энэ мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан, албан хаагчид болон тэтгэвэр авдаг 398 мянган хүмүүсийн цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая ам.доллар Монголын банкуудаар орж Монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөр төгрөгийн ханшийг тогтоож байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалингаа нэмэх, багш нар цалингүй болно. Буруу гэрээ болсон гэдгийг хэн уншиж, чухам аль заалт нь алдаатай болсныг баталсан юм бэ. Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн байхгүй. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн төвшинд мэддэг хичээн Монгол хүн байгаа вэ. Өрөнд орсон нь хэний буруу вэ. Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гаднын компанийн 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд хожим олборлолтоос оногдох зэсээр эргүүлэн төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ. 2008 онд Орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс нь УИХ-аас хатуу тулгасан 34 хувь гэсэн тоотой очсон. Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөгийн гарлагагүй, татвараа аваад явахад илүү ашигтай байна гэдийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсан. Оюутолгой гэрээн муу, буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Гол шалтгаан нь 34 хувьд байгаа юм. Энэ бурууг бид өөрсдөө хийсэн. Оюутолгойн баялаг Монголын 100 хувь өмч. Түүнийг бидэнтэй хэн ч булаацалдаагүй. Харин ордоос зэсийн баяжмал олборлож буй гаднын компанийн 34 хувийг зээл тавьж байгаад авснаа ойлгодог болов уу. Шахсаар байгаад ийм их зээл тавиулсан хүмүүс хэрвээ шударга ёс гэж байдаг бол тэдний оронд сууж байх ёстой. Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо баг болчихоод Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа шүү Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй Энэ бол хоёр жил гаруй гацаасан гүнийн уурхайн барилга, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ашиглалт оруулах ил тод төлөвлөгөө. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш Улаанбаатарын аль нэг орон сууцны подвольд хийсэн бол хамаагүй нууц байх байсан. Манай ард түмний хилэнт эсэргүүцлээс болоод хоёр жил дэнжигнэсэн Оюутолгойн ордын ашиглалтыг эргүүлж амилуулах, баялгийн ихэнх нуугдаж байгаа хоёр км-ын дорд байх зэсийн хүдрийг газар доор нь баяжуулах, дэлхийд өөр хаана ч байхгүй цоо шинэ дэвшилтэд технологиор олборлох, боловсруулах болсоноо дэлхий даяар ил тод зарласан. Үнэн мэдээллийг мушгин гуйвуулсан, улаан цайм гүтгэсэн, нийгэмд худал мэдээлэл тарааж, үймүүлсэн “эх оронч” мэдээлэл хамгийн түрүүнд төрийн байгууллагаас эхэлж гардаг. Төрөөс дэмжлэг авсан өвчтэй, эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс энэ мэдээллийг өгдөг. Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдог. Нөхөрлөж, болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ байдлыг хэрхэн зогсоох вэ. Нуралтыг зогсоох гэж түшээд нурангинд нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу. Актлагдсан орон сууц шиг болсон улстөрийн цогцсыг хэрхэх вэ. Оюутолгойг хаах, эс бол нийтээрээ ухамсар суун ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртлээ олон жилээр хадгалах нь оновчтой шийдэл мэт санагдах боллоо. 15 жилийн өмнө ганцхан тэрбумын үндэсний орлоготой, хэрүүл уруулгүй, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум ам.долларын үндэсний нийт орлоготой, 70 сая мал сүрэгтэй Оюутолготой толгойгүй тураад үхчихгүй нь лав. Цаана нь бидэнд олон Оюутолгой байна. Тэнд хүрч, ашиглахын тулд бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байвал ганц байгааг нь ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Үүнгүйгээр бидний ирээдүй хар бараанаар хэдэн үеэрээ үргэлжилж магадгүй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа анзаардаггүй шүү дээ. PS: Эдийн засагт Үржүүлэгч нөлөө гэдэг чухал ойлголт байдаг бөгөөд тэр нь өөдөө дэвжих, мөн доошоо уруудах хоёр чиглэлд үйлчилж болдог аж. Гадаадын хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөг өөдөө дэвжих чиглэлд хэрхэн үйлчилдэгийг хялбаршуулан тайлбарласныг доорх холбоосоор үзнэ үү. Хөрөнгө оруулалтын Үржүүлэгч нөлөө ОТ төсөл ямарваа нэг шалтгаанаар зогсоход хүрвэл Үржүүлэгч нөлөө урвуу чиглэлээр ажиллах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү