Сайд, дарга нар тэргүүтэй олон хүн С.Баярыг эргэж очиж, түүнд тал засцгааж байгаа аж

Сайд, дарга нар тэргүүтэй олон хүн С.Баярыг эргэж очиж, түүнд тал засцгааж байгаа аж


7 жил

Ерөнхий сайд асан С.Баяр Сайд нарын II буюу дарга нар хэвтэн эмчлүүлдэг улсын II дугаар эмнэлэгт шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнийг эргэж очиж, тал засах гэсэн хүмүүс их байгаа талаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүд ярьж байна. Өнгөрөгч өдрүүдэд С.Баярыг эргэж очсон томчуудын том хар жийпнүүд II дугаар эмнэлгийн гадаах зогсоолыг ээлж дараалан “дүүргэжээ”.

С.Баяр тус эмнэлгийн III давхарт хэвтэж байгаа бөгөөд түүнтэй уулзахаар ирсэн бололтой сайд, дарга, улстөрчдөөс өгсүүлээд олон хүн тус давхарт гарч байгаа аж. С.Баярыг өрөөг тусгай хамгаалалтад авсан байгаа ч улстөрчид дотогшоо саадгүй нэвтэрч түүнтэй уулзаж байгаа юм байна. С.Баяр 461 дүгээр ангид хоригдохоор очсоныхоо дараа тус газрын эмнэлэгт шилжсэн ба тэнд хэвтэж байхдаа хэнтэй ч уулзахгүй гэж хэлүүлж байсан. Тэгвэл одоо улсын II эмнэлэгт ирсэн хүн болгонтой уулзаж, улстөрийн дараагийн нүүдлээ бодож байгаа бололтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.24.xxx] 7 жил
Монголчууд унасанаа дээрээс нь дэвсдэг билvv
Зочин [202.179.24.xxx] 7 жил
Хvн чанар хvний мvс гэж юм байдаг байдгийг мэддэг Мартдаггvй хvмvvс байдаг болоод тэр юм болов уудаа