Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ


8 жил

охио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөл, Булганы газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 
Өнөө маргаашдаа төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 05-р сарын 25-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 м/с, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 20 градус, 20 цагт 16 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 25-ны 20 цагаас 05-р дугаар сарын 26-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас  орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд говь тал, хээрийн нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.  27-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү