Алба хаагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчилжээ


8 жил

Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлуулсан байна.

Онцгой байдлын байгууллагын уурхайн аврах ажиллагааны хувцас хэрэглэлийн техникийн шаардлага MNS 6711:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ноосон болон сүлжмэл хувцасны материалд тавих шаардлага MNS 6710:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үслэг, арьс ширэн эдлэлийн материал Техникийн шаардлага MNS 6709:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн гутал Техникийн шаардлага MNS 6708:2018,Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёслолын болон албаны хувцасны даавуунд тавих шаардлага MNS 6707:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хээрийн хувцасны даавуу. Техникийн шаардлага MNS 6706:2018 гэсэн стандартуудаар батлуулсан юм.

Хувцасны стандартыг алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг судлан, ажлын байранд нь өмсөж хэрэглэж буй хувцас хэрэглэлийн эдэлгээний байдлыг үнэлж дүгнэн, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хувцас хэрэглэлийн даавуу материалын стандартыг судалсны үндсэн дээр боловсруулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү