Эмч, эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс эхлэлтэй олон үйлдвэрчний эвлэл нэгдсэн ажил хаялтын өмнөх суулт эрчээ авч, Олон улсын валютын санд хандан "2018 онд цалин хөлс нэмэхгүй царцаах" хатуу заалттай гэрээгээ өөрчлөхийг шаардаж, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын гадаа хүртэл жагссан билээ.
Тэгвэл өчигдөр үдээс хойш явагдсан Засгийн газрын хуралдаанаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Засгийн газрын шуурхай ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна.
Үүнтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлагуудад хандан "Цалин нэмэгдүүлэхийн төлөө" ажил хаялтын өмнөх нийслэл, орон нутаг дахь суултыг түр хугацаагаар завсарлуулах шийдвэр гаргаж байгаага мэдэгдлээ.
Одоо Засгийн газар МҮЭ-ийн Холбооны Ажил хаялтын өмнөх суултыг зохион байгуулах Ажлын хэсгийн шаардсан эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлэх эсэхээс дараагийн алхам тодорхой болно. Ямартай ч, 50 хувь хүрэх эсэх нь тодорхойгүй ч нэмэхээр боллоо.
0
0
0
0
0
0