Үндэсний Аудитын газар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг “Зөрчилгүй” гэж дүгнэжээ


8 жил

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийв.

Тус газраас ирүүлсэн аудитын тайланд “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргаж байна” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү