Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй дахин шалгуулсан ч хэрэглэсэн нь тогтоогдлоо


8 жил
Допингийн шинжилгээнд бүдэрсэн Улсын заан Б.Пүрэвсайханы хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн учраас допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдлээ.
Өнгөрсөн 3 дугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлсэн. Тухайлбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтээр, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн.
Улмаар тэднийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос энэ бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан.
Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөлгүй “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсны дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис ийнхүү дахин илэрсэн байна.
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү