Суулт 7 дахь өдрөө үргэлжилсэн ч Засгийн газар дорвитой хариу өгсөнгүй


8 жил

Үйлдвэрчний эвлэлүүдийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох суулт өнөөдөр /05.21/ 09:00-12:30 цаг хүртэл үргэлжиллээ.

Суултад МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажлын аппаратын ажилтнууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд, харъяа байгууллагын удирдлага, ажилтнууд, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд 200 гаруй хүн оролцсон.

МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагуудаас УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын хариу ирүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Хэрэв Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардаж буй ҮЭ-үүдийн тэмцлийг үл ойшоовол дараагийн шатанд шилжихээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дахин илэрхийлж байлаа.

Суулт ингэж 7 дахь өдрөө үргэлжилсэн ч Засгийн газар дорвитой хариу өгөхгүй байгаа нь дараагийн шатны арга хэмжээг авч тэмцлийн хурц хэлбэрт шилжих арга замыг сонгохоос өөр сонголтгүй болгов.

Магадгүй тэмцлийн дараагийн шат юу байхаас хамаарч Засгийн газар шийдвэрээ гаргахаар хүлээж байгаа бололтой. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү