Д.Сугар “сугарсан” ч М.Энхболд түүнийг С.Баярын араас явуулахгүй гэсэн үү

Д.Сугар “сугарсан” ч М.Энхболд түүнийг С.Баярын араас явуулахгүй гэсэн үү


7 жил

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Жаст группийн эзэн Ш.Батхүү, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нарын нэр холбогддог бөгөөд С.Баярыг уг хэрэг болон Оюутолгойн гэрээний хэргээр баривчлан хорьж байгаа. С.Баярыг ингэж хоригдоход М.Энхболд, У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрийн хүчнүүд суллахыг хүссэн ч олон нийтийн уур бухимдал дэндүү их байгаа учир С.Баярыг “гаргуунд нь гаргасан”. Тэгвэл түүнтэй хамт Эрдэнэтийн 51 хувийн хэрэгт шалгагдах ёстой гэгддэг ч Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаал нь саад болж байсан Д.Сугар албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байна.

Өөрөөр хэлбэл, түүний цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссанаар хууль хяналтын байгууллагууд шалгах боломж бүрдэж байгаа юм.    

Д.Сугарын хувьд “Надад цэцийн гишүүнээр дахин сонгогдох эрхзүйн үндэслэл бий. Гэхдээ би болохгүй. Та нараас залхаж байна” гэж хэлсэн. Үнэндээ түүнийг цэцийн гишүүнээр дахин сонгогдоход улстөрийн хүрээний цөөн хэдэн хүнээс өөр хэн ч дуртай байхгүй. Тиймдээ ч олон нийтийн шахалтаар албан тушаалаасаа бууж байгаа бололтой. Магадгүй албан тушаалаараа тохироо хийсэн ч байж болох. Д.Сугарын оронд Үндсэн хуулийн цэцийн суудалд ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонго нэр дэвшиж байгаа бөгөөд түүний нэрийг УИХ-ын дарга М.Энхболд дэвшүүлсэн байна. Ямартай ч, “сугардаггүй” Сугар энэ удаад мөнх хөх тэнгэрээс өөр зүйлд захирагддаггүй Үндсэн хуулийн цэцийн албан тушаалаас “сугарч” байна. Харин буусны дараа шалгагдах эсэх, шалгагдлаа гэхэд хэн хамгаалахыг нь харах л үлдлээ.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү