Өмнөговиос илэрсэн Оюутолгойгоос том алтны орд газар дэлхийд 1-т бичигдэж болзошгүй

Өмнөговиос илэрсэн Оюутолгойгоос том алтны орд газар дэлхийд 1-т бичигдэж болзошгүй


7 жил

Монголд илэрсэн алтны орд дэлхийд хамгийн томд тооцогдох магадлалтай

Өмнөговь аймагт Оюутолгойгоос том орд газар илрээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл уг орд дэлхийн хамгийн том алтны нөөцтэй газар байх магадлалтай талаар Занаду Майнз компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стеварт мэдэгдлээ. Товчхондоо, энэ орд газар дэлхийд хамгийн том алтны орд газарт тооцогдохгүй байлаа гэхэд 2 эсвэл 3-т бичигдэх хэмжээний тийм их алтны нөөцтэй аж.

Өөрөөр хэлбэл, алтны нөөцөөрөө Оюутолгойгоос хамаагүй илүү гэсэн үг. Хармагтайн орд хэмээх уг газрыг ашиглах лицензийг Занаду Майнз (Xanadu Mines) компани эзэмшиж байгаа ба тус компанийн СЕО Эндрью Стеварт Монголын говийн өгч буй бэлэг гэж үзэж байгаа илэрхийлжээ. 1922 онд Монгол Улсын Засгийн газар өдгөөгийн Налайх хотын доор орших нүүрсний том ордыг ашиглах шийдэлд хүрч, гарын үсэг зурснаас хойш манай оронд байгалийн баялгийг ухаж эхэлсэн юм. Тэгвэл одоо уул уурхайн баялаг Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын 90 хувийг эзэлж байна.

Манай орон нь нүүрс, зэс, алтны орд газруудаар баялаг бөгөөд дэлхийд мэдэгдээд буй нүүрсний нийт нөөцийн 10 орчим хувь нь зөвхөн манай оронд байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ нь 162 тэрбум тонн нүүрс юм.

Ямартай ч, Занаду Майнз компани дэлхийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө босгож Хармагтайн орд газрыг ашиглахыг эрмэлзэж байна. Харин манайд уг орд газрыг тойрсон улстөржилт яваад эхэлсэн.

Нөгөө талаас Хармагтайн ордыг Оюутолгой, Бороо гоулд шиг Монгол Улсад ашиг муутай ашиглуулчихгүй байх хүсэл байна.

Дашрамд дурдахад, Хармагтайн орд нь Оюутолгойгоос ердөө 100-хан км-ийн зайтай газар оршдог аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Г.Доржжигжид [203.91.117.xxx] 7 жил
Ухахгүй байж болно доо ухаж гэмээнэ урд урдахаа давтахгүй байх хэрэгтэй дээ
Зочин [62.4.156.xxx] 7 жил
Цэдэнбал даргын хэлсэн үгийг санаач хүмүүс ээ.Алтаа ухаад баяжсан орон байхгүй шүү. Уух усгүй ,хөл жийж амрах газаргүй л болно шүү !!!!!!!!